2011-04-02
Аймаар ашигтай
Дусал усыг ч хэмнэ” хэмээсэн лоозон социализмын үед жинхэнэ моод болоод байв. Би ч бас усаа дуслаар нь биш балга балгаар нь хэмнэхийн үүднээс бүтэн жил нүүрээ угаагаагүй. Тэгсэн зарим нэг нь  уурын зуухны галчтай андуурна. Зарим нь Лаосаас ирсэн оюутан гэж бодоод хоол унд өгнө. Тэр ч бүү хэл нэг удаа Отеллод тоглооч гэсэн урилга ирсэн гээд бод доо.

 Харин одоо миний халааг хөөрхий траншейныхан авсан байна. Тэд дусал ус байтугай юмыг хэмнэх болжээ. Тэгээд ч цаг үе нь социализм бус капитализм тул траншейныхан битгий хэл та биднийг хүртэл хэмнэ гамна хэмээн алхам тутамд үл үзэгдэх нөхөр шивнэх болсон байна шүү дээ. Бас дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал өөрийн эрхгүй хэмнэхийг шаардаж буй учраас миний бие бас нэгэн сайн нөхрийнхөө зөвлөснөөр энэ цаг үед чухам юу юу хэмнэдэг болсоноо та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Ингэхэд би хэр баргийн нарийн нандин зүйлээ тэр бүр хүн хартай хуваалцаад байдаг нэгэн биш ч гэлээ, нэгэнт шинэ жил ойртож байгаа тул зарим нэгийг нь та бүхэндээ бэлэг болгон барихаар шийдлээ.

Юмыг ер нь тун багаас нь эхлэх хэрэгтэй л дээ. Наад зах нь л гэхэд одоо үед бараг бүх цаг зайгаар явдаг болсон нь тун олзуурхууштай. Яагаад гэхээр түүний эд ангиудыг элэгдэхээс сэргийлж шөнөд нь зогсоочих хэрэгтэй. Тэртэй тэргүй шөнө бидэнд цаг хэрэг байхгүй шүү дээ. Тиймээс ханын, ширээний, бугуйн цагныхаа зайг  шөнөд нь аваад тавьчихдаг юм. Ингэснээр нэг өдрийн настай хужаа зайг бүтэн долоо хоног өлхөөн хэрэглэчихдэг. Янзтай байгаа биз.

 Хагас бүтэн сайнд хааяа барааны захаар орж хувцас хунар худалдаж авах хэрэг хэн хүнд гардаг. Ихэнх нь өөртөө хэрхэн зохиж байгаа зэргийг л хардаг шүү дээ. Харин би тэгдэггүй. Юуны өмнө хожим хойно үр хүүхэд маань өмсөх болно гэдгийг харгалздаг. Тэр ч бүү хэл нэг удаа өөртөө госчоом захиалахдаа хүүхдийнхээ хэмжээг өгчихсөн байж билээ. Гоё байгаа биз.

Бичсэн: enkhjargal | цаг: 12:20 | ашигтай зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax