2011-04-02
 Тэгшитгэл үндэслэж тооцоо хийх бодлогыг яаж бодох вэ?
  • Өгөгдсөн бодлогын өгүүлбэрийг анхааралтай уншиж ойлгох хэрэгтэй.
  • Холбогдох урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ.
  • Урвалын тэгшитгэл дээр өгөгдсөн болон олох зүйлийг тэмдэглэнэ.
  • Тэгшитгэл дээрээс өгөгдсөн болон олох зүйлийн хэмжээг олно. (нэгжийг анхаарах)
  • Пропорц зохиож олох зүйлийг олно.
Жишээ нь:

         200г хүхрийн хүчлийг натрийн шүлтээр үйлчлэхэд үүсэх давсны хэмжээг олно уу?
           
            200г                               хг
          H2SO4 +2 NaOH = NA2SO4 + 2H2O
            98г                                 142г


          X=  20...

2011-04-02
1. Электролит диссоциацийн онолыг анх хэн үндэслэсэн бэ

а. Я.Х.Вант-Гофф     б. С.А.Аррениус       в. А.Л.Ле-Шаталье        г. М.В.Ломоносов

2.        2KClO3=2KCl+3O2     урвалын ямар төрөлд багтах вэ?

а. Нэгдэх        б. Задрах         в. Халах          г. Солилцох

3. Бодисын масс хадгалагдах хуулийг анх хэн үндэслэсэн бэ?

а. Я.Х.Вант-Гофф         б. С.А.Аррениус         в. А.Л.Ле-Шаталье        г. М.В.Ломоносов

4. Усан уусмалдаа устөрөгчийн катион, хүчлийн үлдэгдлийн анион үүсгэдэг электролитийг юу гэдэг вэ?

а. Давс         б. Суурь         в. Хүчил         г. Оксид

5. Уусмал буюу ха...