2011-04-02
Даалгавар
1. Электролит диссоциацийн онолыг анх хэн үндэслэсэн бэ

а. Я.Х.Вант-Гофф     б. С.А.Аррениус       в. А.Л.Ле-Шаталье        г. М.В.Ломоносов

2.        2KClO3=2KCl+3O2     урвалын ямар төрөлд багтах вэ?

а. Нэгдэх        б. Задрах         в. Халах          г. Солилцох

3. Бодисын масс хадгалагдах хуулийг анх хэн үндэслэсэн бэ?

а. Я.Х.Вант-Гофф         б. С.А.Аррениус         в. А.Л.Ле-Шаталье        г. М.В.Ломоносов

4. Усан уусмалдаа устөрөгчийн катион, хүчлийн үлдэгдлийн анион үүсгэдэг электролитийг юу гэдэг вэ?

а. Давс         б. Суурь         в. Хүчил         г. Оксид

5. Уусмал буюу хайлмал байдалдаа цахилгаан дамжуулдаг бодисыг ......................... гэнэ.1. Электролит диссоциацийн онолыг анх хэн үндэслэсэн бэ

а. Я.Х.Вант-Гофф     б. С.А.Аррениус       в. А.Л.Ле-Шаталье        г. М.В.Ломоносов

2.        2KClO3=2KCl+3O2     урвалын ямар төрөлд багтах вэ?

а. Нэгдэх        б. Задрах         в. Халах          г. Солилцох

3. Бодисын масс хадгалагдах хуулийг анх хэн үндэслэсэн бэ?

а. Я.Х.Вант-Гофф         б. С.А.Аррениус         в. А.Л.Ле-Шаталье        г. М.В.Ломоносов

4. Усан уусмалдаа устөрөгчийн катион, хүчлийн үлдэгдлийн анион үүсгэдэг электролитийг юу гэдэг вэ?

а. Давс         б. Суурь         в. Хүчил         г. Оксид

5. Уусмал буюу хайлмал байдалдаа цахилгаан дамжуулдаг бодисыг ......................... гэнэ.

а. Тусгаарлагч          б. Электролит          в. Тусгаарлагч биш            г.Электролит биш

6. Урвалын хурдыг нэгж хугацаанд урвалд орж байгаа бодисын  .................................. өөрчлөлтөөр хэмждэг.

а. Даралт       б. Хурд          в. Эзэлхүүн        г. Концентраци

7. 196г зэсийн (II) гидроксидыг задлахад хэдэн грамм ус үүсэх вэ?

а. 9г        б. 18г           в. 36г           г. 48г

8. CuO + X = Cu + H2O                  X- оронд ямар бодис байсан бэ?

а.  HCl         б. H2          в. O2           г. Zn


а. Тусгаарлагч          б. Электролит          в. Тусгаарлагч биш            г.Электролит биш

6. Урвалын хурдыг нэгж хугацаанд урвалд орж байгаа бодисын  .................................. өөрчлөлтөөр хэмждэг.

а. Даралт       б. Хурд          в. Эзэлхүүн        г. Концентраци

7. 196г зэсийн (II) гидроксидыг задлахад хэдэн грамм ус үүсэх вэ?

а. 9г        б. 18г           в. 36г           г. 48г

8. CuO + X = Cu + H2O                  X- оронд ямар бодис байсан бэ?

а.  HCl         б. H2          в. O2           г. Zn

имийн эрдэмтэн доктор БУТЛЕРОВ А. М. (1828-1886) Оросын агуу их химич Александр Михайлович Бутлеров Чистопель хотод төржээ. Багаасаа байгалийн шинжлэл сонирхож 16 настайдаа Казанийн их сургуулийн физик-математикийн ангид элсэн суралцжээ. Оюутан ахуй үед түүний химийн авьяас онцгой тодорсон юм. А. М. Бутлеров 1857 онд Казанийн их сургуулийн хүндэт профессор болж 1868 он хүртэл тэндээ багшилжээ. Тэр үед нээгдэж судлагдсан органик бодисуудын дотор найрлагаараа ижил боловч физик-химийн шинж чанараараа ялгаатай олон бодис илэрсэн байна. Үүнийг тайлбарлахад А. М. Бутлеровын боловсруулсан органик нэгдлийн бүтцийн онол их үүрэг гүйцэтгэсэн юм. БОЙЛЬ Р. (1627-1691) Ирландын нэрт химич, физикч эрдэмтэн Бойль Роберт язгууртны гэр бүлд төржээ. Эцэг нь хүүдээ байгалийн ухаан, анагаах ухаан болон эртний хэл судлах бүхий л бололцоо бүрдүүлж өгсөн байна. Ухаалаг төрсөн Бойль хожим эцгийнхээ үлдээсэн өв хөрөнгийг цөмийг нь шинжлэх ухааны үйлст зориулсан билээ. Тэрээр Лондоны Вангийн нийгэмлэг байгуулахыг анх санаачлагчдын нэг байв. Химийн элементийн тухай ойлголтыг нарийвчлан судалснаар Р. Бойлийн шинжлэх ухааны нөр их хөдөлмөр эхэлжээ. Халаахад задардаггүй бодисыг тэр үед элемент гэж үзэж байсан онолд Р. Бойль шүүмжлэлтэй хандаж гал бол бүх биетийг элемент болгон задлагч биш гэдгийгбаталж, шаталтаар үүссэн болгоныг элемент буюу эхлэл гэж үзэж болохгүй гэжээ. Ийнхүү химийн элементийн тухай тэр үеийн химичдийн ойлголт буруу болохыг Р. Бойль баталсан байна. БЕРЦЕЛИУС Й. (1779-1848) Нэрт химич, эрдэс судлагч Йенс Якоб Берцелиус Шведийн Веферсунд суурины тариачны гэр бүлд төржээ. Тэрээр Упсалийн их сургуульд 1802 онд орж суралцах үеэсээ хими сонирхсон бөгөөд тус их сургуулийг анагаах ухааны докторын зэрэгтэй төгсгөжээ. Гайхалтай хөдөлмөрч, ховор авьяастай залуу химич богино хугацаанд нэрт эрдэмтдийн эгнээнд оржээ. Й. Берцелиус тэр үед нээгдээд байсан химийн 49 элементийн атомын жинг нарийн тодорхойлсон төдийгүй, 2000 орчим химийн нэгдэл, адилавтар шинжийн 1919 бодисын найрлага, химийн томъёог тогтоожээ. Түүний 1814 онд зохиосон элементүүдийн атом жингийн хүснэгт болон химийн элементийг латин нэрийн эхний үсгээр томъёолсон тэмдгийг эдүгээ хүртэл хэрэглэсээр байна. Й. Берцелиус уйгагүй хөдөлмөрөөрөө химийн шинэ элемент церийг 1803 онд, селенийг 1817 онд тус тус нээж, цахиур, циркони, титан, танталыг анх цэврээр гарган авчээ. Тэрээр химийн янз бүрийн нэгдлийг судалж байхдаа 1812-1819 онд цахилгаан химийн онолыг дэвшүүлсэн явдал химийн шинжлэх ухааны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн юм. ФИШЕР Э. (1852-1919) Байгалийн нэгдлийн химийг үндэслэгч Германы нэрт эрдэмтэн Эмиль Фишер 17 настайгаасаа эхлэн Боннд, Страсбургт нэрт органик химич В. Кекуле, А. Байер нарт шавь орон суралцаж химийн боловсрол олж авчээ. Тэрээр 1879-1919 онд Мюнхен, Эрланген, Вюрцбург, Берлиний их сургуулиудын профессороор ажиллахдаа уураг сахар, пурин, идээлэгч болон будагч бодисуудын судалгаанд голлон анхаарч, эдгээрийг химийн үйлдвэрт хэрэглэх олон арга боловсруулж, гарамгай туршин шинжигч болохоо харуулжээ. Э. Фишерийн эрдэм шинжилгээний үйл ажиллагаа 1875 онд Фенилгедразиныг нийлэгжүүлэн гаргаж авах ажлаар эхэлжээ. 1882 оноос пурины нэгдлүүдийн бүтцийг судлан, физиологийн идэвхтэй хэд хэдэн нэгдлүүд- кофеин, теобромин, аденин, гуанин, пуриныг нийлэгжүүлэн гаргажээ. Э. Фишерийн 1903 онд нийлэгжүүлэн гаргасан диэтилбарбитурын хүчлийг төдөлгүй вернал гэдэг нэрээр нойрсуулагч эм болгон эмнэлэгт хэрэглэж эхэлсэн юм. * * * 1 * 2 * 3 * 4 * Дараах * Төгсгөл
Бичсэн: enkhjargal | цаг: 14:10 | мэргэжил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax