2011-04-02
Дусал усыг ч хэмнэ” хэмээсэн лоозон социализмын үед жинхэнэ моод болоод байв. Би ч бас усаа дуслаар нь биш балга балгаар нь хэмнэхийн үүднээс бүтэн жил нүүрээ угаагаагүй. Тэгсэн зарим нэг нь  уурын зуухны галчтай андуурна. Зарим нь Лаосаас ирсэн оюутан гэж бодоод хоол унд өгнө. Тэр ч бүү хэл нэг удаа Отеллод тоглооч гэсэн урилга ирсэн гээд бод доо.

 Харин одоо миний халааг хөөрхий траншейныхан авсан байна. Тэд дусал ус байтугай юмыг хэмнэх болжээ. Тэгээд ч цаг үе нь социализм бус капитализм тул траншейныхан битгий хэл та биднийг хүртэл хэмнэ гамна хэмээн алхам тутамд үл үзэгдэх нөхөр ши...

2011-03-31
Найзгүйгээр хүний амьдралыг төсөөлөхийн аргагүй. Баярласан, гунигласан, инээсэн, уурласан бүхий л үед найз хамт байдаг. Найзыг хүмүүс тусгай журам гаргаж шалгаруулдаггүй боловч зөн совингоороо өөрөө олдог. Та нар үүнтэй санал нийлэх үү. Иймээс найз бүхэн сайн байдаггүй. Найзаас бас заримдаа сэтгэлд багтамгүй зан чанар, төрх үйл гардаг. Иймээс хүмүүс хамгийн сайн найздаа илүү ихээр гомдох тохиолдол байдаг. Гэхдээ найзыгаа уучлах сэтгэл нилээд дөт байна байх. Та бүхэн найзын тухай сэтгэгдлээ хуваалцаарай....